1 өдөр: Улаанбаатар хотоос Хустайн нуруу ТХГН руу явна. Замдаа Монгол Номдик кемпийн Монгол ахуйн зан үйлтэй танилцана. Цааш явж Хустайн нуруу орно. Тахь болон бусад ан амьтад үзнэ. Хагас өдрийн алхалттай. Хустайгаас хөдлөөд замдаа майханд хоноглоно. Машинаар. /Хоол: өдөр, орой/
Тухайн өдрийн гэрэл зургийн субьект: Байгалийн, нүүдэлчин ахуй, тахь, буга, ургамал, овоо
2 өдөр: Хустайн нуруунаас Хөгнө хаан уул орно. Өвгөн хийд үзэж сонирхох ба бага зэргийн алхалт хийнэ. Цааш Элсэн тасархай орно. Майханд хононо. Машинаар /Хоол: өглөө, өдөр, орой/
Тухайн өдрийн гэрэл зургийн субьект: Байгалийн, ургамал, архитектор, элсэн манхан, нар жаргах мөч
3 өдөр: Элсэн тасархайгаас Хархорин орно. Анхны шарын шашны том хийд болох Эрдэнэзууг үзэж сонирхоно. Шашны холбогдолтой дурсгалуудыг үзэх ба үдээс хойш Их Хаадын цогцолбор бүхий толгод руу алхан гарч Орхоны хөндий, Хархорин зэргийг дээрээс дэлгэмэл байдлаар харна. Орхон голын эрэгт майханд хононо. Машинаар. /Хоол: өглөө, өдөр, орой/
Тухайн өдрийн гэрэл зургийн субьект: Байгалийн, архитектор, хөшөө дурсгал, дэлгэмэл /panorama/
4 өдөр: Хархориноос Занабазар гуайн багадаа байсан Шанхын хийд, Шунхлай уулын археологийн дурсгал үзэн сонирхсоны дараа Орхоны Улаанцутгалан орно. Майханд хононо. Машинаар. /Хоол: өглөө, өдөр, орой/
Тухайн өдрийн гэрэл зургийн субьект: Байгалийн, архитектор, хөшөө дурсгал, ургамал, дэлгэмэл /panorama/
5 өдөр: Улаанцутгалангаас Анхдугаар Богд Занабазарын Бүтээлийн хийд болох Төвхөн хийд орно. Майханд хононо. Машинаар. /Хоол: өглөө, өдөр, орой/
Тухайн өдрийн гэрэл зургийн субьект: Байгалийн, архитектор, ургамал, хөрөг, дэлгэмэл /panorama/
6 өдөр: Төвхөн хийдээс Хархориноор дайрч Архангайн Цэнхэр сумын Цэнхэрийн халуун рашаан орно. Баазад гэрт хононо. Машинаар. Халуун рашаанд орно. /Хоол: өглөө, өдөр, орой/
Тухайн өдрийн гэрэл зургийн субьект: Байгалийн, ургамал, аялал
7 өдөр: Цэнхэрийн халуун рашаанаас Архангай аймгийн төв Цэцэрлэг хот орон Тайхарын чулуугаар дайран Чулуутын хавцал, Тэрхийн цагаан нуур орно. Майханд хоноглоно. Машинаар. /Хоол: өглөө, өдөр, орой/
Тухайн өдрийн гэрэл зургийн субьект: Байгалийн, хөшөө дурсгал, аялал, дэлгэмэл
8 өдөр: Өглөө эрт нар мандах үеэр нуурын мандлыг хойд уулан дээрээс харна. Галт уулын Хоргын тогоо, түний ойр орчимд орших сонин тогтоц бүхий газруудыг үзнэ. Орой Өгий нуурт ирнэ. Майханд хононо. /Хоол: өглөө, өдөр, орой/
Тухайн өдрийн гэрэл зургийн субьект: Байгалийн, амьтан, ургамал, хөрөг, амьдрал ахуй
9 өдөр: Нуурын эрэг орчмоор алхалт хийнэ. Эндээс өдөр явж Хар бухын балгас үзээд цааш Цогтын Цагаан балгасны дэргэд Туул голын хөвөөнд майханд хоноглоно. Машинаар. /Хоол: өглөө, өдөр, орой/
Тухайн өдрийн гэрэл зургийн субьект: Байгалийн, архитектор, аялал, хөшөө дурсгал, амьдрал ахуй
10 өдөр: Цогтын Цагаан балгаснаас Улаанбаатар хотод ирнэ. /Хоол: өглөө, өдөр, орой/
Тухайн өдрийн гэрэл зургийн субьект: Байгалийн, аялал, хөрөг, хөшөө дурсгал, амьдрал ахуй, ургамал
Байр - Тус аяллын ихэнх хэсэгт та майханд байрлах тул өөрийн тохирсон чийгний хамгаалалттай гудас, дэвсгэр зэргийг бэлдэнэ. Аяллын явцад 1 шөнө жуулчны баазад монгол гэрт хононо. Ер нь нэг гэрт гурав, дөрвөн ор байдаг. Хэрэв үйлчлүүлэгч гэрт ганцаараа үлдэхийг хүсвэл нэмэлт төлбөр төлнө.
Хоол - Аяллын туршид хөтөлбөрт заагдсан хоолоор хангаж явах ба өдөр идэх хоолоо өглөөн хоолон дээрээ бэлдээд явна. Голчлон аяллын явцад таарсан хурдан муудахааргүй, өег, амттай хоолоор үйлчилнэ. Хоолны дийлэнх нь хонины махнаас бүрддэг. Аяллын явцад та нүүдэлчин айлд зочлохдоо уламжлалт цагаан идээгээ ууж, амтлах боломжтой (цагаан хоолтон) байвал бидэнд мэдэгдээрэй.
Тээвэр - Бид 4 WD машин, ихэвчлэн Японы Delica, Солонгосын Starex, Оросын Фургон, мөн Японы жийп, Солонгосын County Bus машинуудыг хөдөө орон нутагт ашиглахыг зөвлөж байна. Аялагчдын тоо, аяллын маршрутын замын нөхцөл байдлаас шалтгаалан унаагаа сонгодог байгаа. Бид өдөрт 150-300 км зам туулах болно. Гэхдээ энэ нь замаас хамаарна. (Нэг машинд суудлын тоогоор зорчигч)
Нэг хүнд ногдох АЯЛЛЫН ҮНЭ
Хөнгөлөлт
Аяллын үнэнд багтсан үйлчилгээ:
Аяллын үнэнд багтаагүй үйлчилгээ: