1 өдөр: Өглөө эрт хөдөлж Цонжин болдог дахь Чингис хааны морьт хөшөө цогцолборыг үзэж сонирхоно. Тэндээсээ цааш явсаар Хар Зүрхний Хөх нуурт ирнэ. Энд өдөр, оройн хоолоо идээд хоноглоно. Нуурын ойр орчимтой танилцана. /Хоол: өдөр, орой/
2 Өдөр: Өглөө эртлэн босож өглөөний цайгаа уугаад Хангал нуур, Балдан Бэрээвэн хийд рүү явна. Замдаа Чингис хааны тулга гэж нэрлэгддэг Түрэгийн үеийн дурсгалыг үзэж танилцана. Ар Монголын Утай гүмбэн гэгддэг байсан Балдан Бэрээвэн хийдтэй танилцаад Гурван Жаргалант орж майханд хононо. /Хоол: өглөө, өдөр, орой/
3 Өдөр: Өглөөний цайны дараа Биндэр овоо, Рашаан хад, Өглөгчийн хэрэм үзэж сонирхоно. Замдаа өдрийн хоолоо хээрээр идээд Биндэр суманд ирнэ. Онон, Хурхын бэлчирт майханд хононо. /Хоол: өглөө, өдөр, орой/
4 Өдөр: Өглөөний цайны дараа Онон голын хөндийгөөр явсаар Дадал суманд ирнэ. Энд Чингис хааны төрсөн газарт босгосон хөшөө, Чингис хаан багадаа ундаалж байсан рашаан, Боржигон овгийг үндэслэгч Бодончар богдод зориулсан хөшөө зэргийг үзэж сонирхоно. Майханд хононо. /Хоол: өглөө, өдөр, орой/
5 Өдөр: Өглөө эртлэн босож цайгаа уугаад Улаанбаатар хот руу хөдөлнө. Замдаа Хэнтий аймгийн төвөөр дайрч өдрийн хоолоо иднэ. Улаанбаатар хотод ирээд аялал өндөрлөнө. /Хоол: өглөө, өдөр/
Хэнтий нутгаар Түрэгийн үеийн VIII-XIX зуун, Чингис хааны үетэй холбоотой XIII зуун, Монгол нутагт Бурханы шашин дэлгэрч ирсэн үе буюу XVIII зууны ТҮҮХЭН 3 ЦАГ МӨЧЛӨГӨӨР аялуулах болно. Тус цаг хугацаа бүрд үлдэн хоцорсон түүхэн газар ус, нутаг, түүх соёлын дурсгалуудыг үзэж сонирхон гэрэл зураг буулгах бүрэн боломжыг бүрдүүлэх болно.
Нэг хүнд ногдох АЯЛЛЫН ҮНЭ
Хөнгөлөлт
Аяллын үнэнд багтсан үйлчилгээ:
Аяллын үнэнд багтаагүй үйлчилгээ: