1 Өдөр: Улаанбаатараас Батсүмбэрээр дайраад цаашаа явж Сөгнөгөр голоо өгсөн явсаар Сөгнөгөр, Хүрхрээ голын бэлчирт ирж бууна. Цааш явган алхаж Хүрхрээ голын эрэгт майханд хоноглоно. /Хоол: өдөр, орой/
2 Өдөр: Өглөөний хоолны дараа Хүрхрээ голоо өгсөн алхаж Асралт хайрханы наана майханд хоноглоно. /Хоол: өглөө, өдөр, орой/
3 Өдөр: Өглөөний хоолны дараа Асралт хайрхан руу дайралтаа хийнэ. Орой нь уулын зүүн доод бэлд майханд хоноглоно. /Хоол: өглөө, өдөр, орой/
4 Өдөр: Энэ өдөр Асралт хайрханы бэлээс явж Заан голыг уруудан алхана. Эл өдөр машин замдаа орно. Заан голын эрэгт хоноглоно. /Хоол: өглөө, өдөр, орой/
5 Өдөр: Заан голын эргээс уруудан явсаар Заан Тэрэлжийн бэлчир хүрч Тэрэлж голоон гатлан цааш Ахиа бэрхийн даваа давж Улиастайн эх рүү дөхөж хоноглоно. /Хоол: өглөө, өдөр, орой/
6 Өдөр: Улиастайн эхнээс цааш 5 км яваад машин дээрээ ирнэ. Улаанбаатар хотод ирснээр аялал өндөрлөнө. /Хоол: өглөө/
Хан Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан /ДТД-2800м/ уул руу авиралт хийх уулын, явган аяллыг зохион байгуулж байна. Аяллыг энэ чиглэлд олон жил зохион байгуулж байсан туршлагатай хөтөч зохион байгуулан аялна.
150 км-ын явган, уулын хосолсон аялал тул аялагчид өөрсдөө ачаагаа үүрч багт зохион байгуулагдан явна.
Нэг хүнд ногдох АЯЛЛЫН ҮНЭ
Аяллын үнэнд багтсан үйлчилгээ:
Аяллын үнэнд багтаагүй үйлчилгээ: