1 Өдөр: Баян-Өлгий – Алтай Таван Богд уул. Бидний аялал Өлгий хотын Казах үндэстний гэрт өглөөний цайгаа уугаад Алтай Таван Богд уулын зүг хөдлөхөөр эхэлнэ. Аяллын замд Сагсай сумаар дайраад Казах бүргэдчин айлд зочилно. Казах айлын ахуй амьдралтай танилцаж, бүргэдчинтэй хамт зургаа даруулна. Замдаа Түрэгийн үеийн Битүгийн хүн чулуунууд үзээд Цэнгэл сумаар дайрч, Ховд голын эрэгт өдрийн хоол иднэ. Тэндээс цааш хөдлөөд замдаа Сүүн Цагаан голоор дайраад Алтай Таван Богд уулын бэлд майханд хоноглоно. /Хоол: өглөө, өдөр, орой/
2 Өдөр: Алтай Таван Богд уул – Потанины мөсөн гол. Бид өглөөний цайгаа уугаад төрийн тахилгат Ерөнхийлөгчийн овоо руу чиглэн явна. Тэндээс цааш явган Потанины мөсөн голыг очиж үзнэ. Потанины мөсөн гол нь 14 орчим км урттай. Монгол орны дээвэр гэгддэг Алтай Таван Богд уул нь Хүйтэн, Найрамдал, Бүргэд, Малчин, Өлгий, Цагаан Суварга гэсэн 6 мөнх цаст оргилтой. Оройн хоолоо идээд майханд хоноглоно. /Хоол: өглөө, өдөр, орой/
3 Өдөр: Хотон, Хурган нуур. Бидний дараагийн зорин очих газар бол байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хотон, Хурган нуур юм. Аяллын замд бид Шивээтийн хадны зураг үзэж сонирхоод, цааш явсаар Шампан нуураар дайраад цэнгэг уст Хотон, Хурган нууран дээр ирнэ. Битүү ой модоор хучигдсан ганц аралтай, цэнгэг уст Хотон нуур нь Хурган нууртай богино хоолойгоор холбогдох бөгөөд энэ хоёр нуур Ховд голыг тэгтгэдэг. Хээрийн амттай оройн хоол идэнгээ нуурын эрэгт нар жаргахыг харж сууна. Майханд хоноглоно. /Хоол: өглөө, өдөр, орой/
4 Өдөр: Бага Түргэний хүрхрээ. Энэ өдөр бид Хотон, Хурган нуурын хөндийн Бага түргэнийн хавцалд орших Бага түргэний хүрхрээ руу явна. Уг хүрхрээ нь 25 метр өндөр мөнх цаст уулсаас эх авч урсаж байгалийн үзэсгэлэнт гайхамшигийг цогцлоосон онгон зэрлэг байгаль дунд оршдогоороо онцлог юм. Нуурын эрэгт түүдэг гал асааж аяллын дурсамжаа ярилцан үдшийг хамтдаа өнгөрүүлнэ. Майханд хоноглоно. /Хоол: өглөө, өдөр, орой/
5 Өдөр: Хотон Хурган нуур – Өлгий хот чиглэлд хөдлөөд замдаа Хүн чулуу үзэж сонирхоод Өдрийн цайг Могойтын гүүр Ховд голын эргээс ууж, аялагчид бага зэрэг загасчлах болно. Өлгий хотод буцаж ирнэ. Казах үндэстний гэрт уламжлалт оройн хоол идэж, казах гэр бүлийн мини концертийг тухлан сууж үзнэ. Орой казах үндэстний гэр хоноглоно. /Хоол: өглөө, өдөр, орой/
6 Өдөр: Өлгий хот – Ачит нуур - Үүрэг нуур. Энэ өдөр бидний зорин очих газар бол Хөх тэнгэрийг тольдон цэлэлзэх их нууруудын хотгор, ирвэсийн өлгий нутаг, уул усны диваажин гэгдэх Увсын цэнхэр талыг зорих болно. Бид аяллын замдаа Ачит нуураар саатаж замын алжаалаа тайлаад Үүрэг нуурын зүг хөдөлнө. Үүрэг нуур нь баруун Монгол дахь Алтайн нурууны салбар Цагаан шивээт, Түргэний уулсын хоорондох битүү хотгорт тогтсон гадагш урсгалгүй нуур юм. Хээрийн амттай оройн хоол идэнгээ нуурын эрэгт нар жаргахыг харж сууна. Майханд хоноглоно. /Хоол: өглөө, өдөр, орой/
7 Өдөр: Үүрэг нуур – Увс нуур. Өглөөний цайгаа уусны дараа бид 200 сая жилийн настай Увс нуурыг зорихоор замд гарна. Увс нуур нь Монголын хамгийн том нуур буюу нийт 3,350 га талбайтай, уртаараа 84 км, өргөнөөрөө 79 км юм. Гүн нь 12-15 м, зарим газраа 29 м хүрнэ. Увс нуурт Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, Торхлиг зэрэг их бага 38 гол цутгана. Дорно, Өмнө, Өмнөд Ази Австрали руу нүүдэллэдэг нүүдлийн шувуудын амьдрах орчны нэг хэсэг юм. Нуурын эрэгт майхан хоноглоно. /Хоол: өглөө, өдөр, орой/
8 Өдөр: Увс нуур – Хяргас нуур. Эх орноороо аялж буй аялагчдын заавал үзэх газруудын нэг болох Хяргас нуурыг зорих болно. Бид Хяргас нуурын хамгийн үзэсгэлэнтэй хэсэг болох Хэцүү хад дээр ирж байрлана. Нуурын усан доогуур 5-7 километр үргэлжлэх 20 метр өндөр, өвөрмөц тогтоцтой хадан цохионуудтай, нуурын уснаас цухуйж харагдах зарим хэсэг нь цав цагаан үзэсгэлэнт шүрэн арал мэт харагддаг. Цохионы оройд шувууд үүрээ зассан байдаг тул шувуудын амьдралыг ажих боломжтой. Майханд хоноглоно. /Хоол: өглөө, өдөр, орой/
9 Өдөр: Хяргас нуур – Хар Ус нуур –Ховд хот. Өнөөдөр бид олон ястны өлгий нутаг болох Ховд аймгийг зорино. Аяллын замд бид Монгол орны хамгийн том нууруудын нэг болох Хар Ус нуурыг үзэж сонирхоно. Хар Ус нуур нь 72 километр урт, 26 километр өргөн, дундаа аралтай, урд захаараа хулс, шагшуургатай. Нуураа үзэж сонирхсоны дараагаар Ховд хотод ирж, зочид буудалд байрлан аян замын алжаалаа тайлан амарч буцахад бэлтгэнэ. /Хоол: өглөө, өдөр/
10 Өдөр: Улаанбаатар буцах
Алтай Таван Богд уулс болон Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн томоохон нууруудыг нэг аяллын үеэр үзэх мартагдашгүй аялал.
Нэг хүнд ногдох АЯЛЛЫН ҮНЭ
Хөнгөлөлт
Аяллын үнэнд багтсан үйлчилгээ:
Аяллын үнэнд багтаагүй үйлчилгээ: