Аялал захиалах

1 ӨДРИЙН ЗОРГОЛ ХАЙРХАН АЯЛАЛ

1 өдөр
Үнэ: 150,000₮-өөс эхэлнэ
Аяллын төрөл1, 2 өдрийн аялал
Аялах хугацаа1 өдөр
Боломжтой хугацаа4-10 сар
Аялах бүс нутагУлаанбаатар хот болон хотын ойр орчим
Үзэх газруудЗоргол хайрхан
Аяллын хөтөлбөрАяллын мэдээАяллын үнэСанал, сэтгэгдэл өгөх

1 Өдөр: Улаанбаатар хотоос хөдөлж Шувуун фабрикаар дайран улмаар явсаар Аягын даваагаар давж Шархайн хөндийгөөр давхисаар Зоргол хайрханд ирнэ. Тус хөндийг Шархайн тал хэмээн нэрийдэх нь ч бий. Замд зээр сүрэглэн давхихыг харна. Хайрханы баруун урд хормойд ирж хөнгөн цайлж аваад хайрхан өөд явган аялал эхэлнэ. Тал өдөр болох тус алхалтын явцад та бүхэн сонирхолтой хэлбэр тогтоцтой боржин чулуун цохионуудыг харах ба хонин арц үнэртсэн адал явдалтай замаар дээш өгсөнө. Хайрханы оргилоос бүх зүйл алган дээр байгаа мэт сайхан харагдана. Буух явцдаа шилийн сайн эрсийн нуугдаж байсан домогтой агуйгаар орж сонирхоно. Хайрханы баруун хойд талаас бууж ирээд хайрханы баруун залгаа уулсад хадан энгэрт орших агуй болоод ёл шувууны үүр зэргийг ойроос үзэж харна.

Улаанбаатарын зүг хөдөлж үдэш Улаанбаатар хотод ирснээр аялал өндөрлөнө.

Манай хөтөчийн аяллын туршид дахь сонирхолтой, танин мэдэхүйн мэдээ, мэдээллүүдийг сонсож явна.

Боржигоны бор талд дүнсийн орших боржин чулуун цохио уул бол Чингис хаан Хэрэйд аймгийн Ван хан Тоорилтой эцэг хүү бололцон нэгэн намар намаржсан Зоргол хайрхан уул билээ. Тус уул нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт Улаанбаатар хотоос 160 орчим км-ын зайд оршдог. Домог түүхийн арвин баялагтай тус уулсын эргэн тойрондох уулс, хөндийгөөр аргаль, янгир, буга, зээр болон ёл шувуу зэрэг ховор амьтан шувууд нилээдгүй. Түүнчлэн Зоргол хайрхан уулын эргэн тойронд хэд хэдэн агуй бий.

Нэг хүнд ногдох АЯЛЛЫН ҮНЭ

  • 4-5 ХҮН 250`000₮
  • 6-7 ХҮН 200`000₮
  • 8-11 ХҮН 180`000₮
  • 15-20 ХҮН 150`000₮

Хөнгөлөлт

  • 20 хүн тутамд нэг хүн үнэгүй

Аяллын үнэнд багтсан үйлчилгээ:

  • Тээвэр (жолоочийн хөлс, шатахууны хөлс, замын хураамж)
  • Жагсаалтын дагуу хоол (өглөөний цай, өдрийн хоол)

Аяллын үнэнд багтаагүй үйлчилгээ:

  • Хувийн хэрэглээ (аяны таяг, үүргэвч, гутал)
  • Амттан