1 Өдөр: Улаанбаатар - Тэрэлж чиглэлд унаагаар явж Туул голын эрэгт бууна. Эндээс явган аялал эхэлнэ. Эхний өдөр Туул голын эрэгт хоноглоно. /Хоол: өдөр, орой/
2 Өдөр: Өглөөн хоолны дараа Туул голоо өгсөн явсаар улмаар Хаг, Туул голын бэлчирээр дайрч цааш Хагийн голоо өгсөн явсаар Хагийн хар нуурандаа ирж хоноглоно. /Хоол: өглөө, өдөр, орой/
3 Өдөр: Амралт, спорт загасчлал. Нуурыг тойрох аялал. /зөвхөн хүнсэнд хэрэглэх хэмжээгээр/ /Хоол: өглөө, өдөр, орой/
4 Өдөр: Занабазар гуайн барьж байгуулж байсан Сарьдгийн хийдтэй танилцах аялал. /Хоол: өглөө, өдөр, орой/
5 Өдөр: Өглөөний хоолны дараа нуураас хөдөлж Алтан Өлгий уулын Хавиргын давааг даван хоноглоно. /Хоол: өглөө, өдөр, орой/
6 Өдөр: Энэ өдөр алхсаар машин дээрээ ирж Улаанбаатар хотод ирснээр аялал өндөрлөнө. /Хоол: өглөө, өдөр/
Хан Хэнтийн нуруудын гүн тайгад орших үзэсгэлэнт Хагийн хар нуурын чиглэлд явган аяллыг зохион байгуулна. Тус нуур нь моренны мөстлөгийн гулгалтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон хунхад тогтсон нуур билээ. Туул голын усжилтын эх ч болдог. Эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн битүү ойн дунд орших уг нуур нь Улаанбаатар хотод хамгийн ойр орших дотоод гадаадын аялагчдын очих дуртай чиглэл болоод байгаа билээ.
Аяллын зохион байгуулалт: Аяллын зохион байгуулагч-аяллын хөтөч дагуулж явах бөгөөд аяллын туршид түүний зааварчилгааны дагуу явагдана. Отоглох /мод, усанд явах, майхан босгох гэх мэт/ хоол хүнсээ хийж боловсруулах зэрэг ажлуудад өөрсдөө гар бие оролцоно.
Аялагчдын ачааг моринд ачиж морин аяллын хөтөч хамт явна.
Нэг хүнд ногдох АЯЛЛЫН ҮНЭ
Хөнгөлөлт
Аяллын үнэнд багтсан үйлчилгээ:
Аяллын үнэнд багтаагүй үйлчилгээ: