Аялал захиалах

ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУРЫН АЯЛАЛ

2 өдөр / 1 шөнө
Үнэ: 280,000₮-өөс эхэлнэ
Аяллын төрөлКлассик аялал, 1, 2 өдрийн аялал
Аялах хугацаа2 өдөр / 1 шөнө
Боломжтой хугацаа6-10 сар
Аялах бүс нутагЗүүн аймгууд
Үзэх газруудХар Зүрхний Хөх нуур
Аяллын хөтөлбөрАяллын мэдээАяллын үнэСанал, сэтгэгдэл өгөх

1 Өдөр: Улаанбаатар хотоос өглөө эртлэн гарч Багануур хотоор дайрч Хэрлэн голын шүүрэн дээр түр амралт хийнэ. Цааш явсаар Хар Зүрхний Хөх нууранд очино. Өдрийн хоолоо идээд нуурыг үзэх, ойр орчмоор алхана. Оройн хоолны дараа чөлөөт цаг.  Баазад монгол гэрт унтаж амарна. /Хоол: өдөр, орой/

2 Өдөр: Өглөө нуурын ойр орчимтой танилцана. Өдрийн хоолоо идээд Улаанбаатар хот руу буцна. Замдаа Багануур хоттой танилцана.  Чингис хааны Цонжин Болдогийн хөшөөн дээр аялагчид зургаа авхуулснаар аялал өндөрлөнө. Улаанбаатар хотод ирнэ. /Хоол: өглөө, өдөр/

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт Улаанбаатар хотоос 220 км зайд орших уг нуурыг зорьж очиж үзэх аялал. 

Нэг хүнд ногдох АЯЛЛЫН ҮНЭ

  • 4-5 ХҮН 350`000₮
  • 6-7 ХҮН 320`000₮
  • 8-11 ХҮН 300`000₮
  • 15-20 ХҮН 280`000₮

Хөнгөлөлт

  • 20 хүн тутамд нэг хүн үнэгүй

Аяллын үнэнд багтсан үйлчилгээ:

  • Аяллын даатгал
  • Баазад хоноглох үнэ /монгол гэрт, 4-5 хүн нэг гэрт/
  • Тээвэр (жолоочийн хөлс, шатахууны хөлс, замын хураамж)
  • Жагсаалтын дагуу хоол (өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)

Аяллын үнэнд багтаагүй үйлчилгээ:

  • Хувийн хэрэглээ (ариун цэврийн хэрэглэл, бусад)
  • Согтуурах ундааны зүйлс, амттан