Аялал захиалах

АЛТАЙ ТАВАН БОГДЫН АЯЛАЛ

7 өдөр / 6 шөнө
Үнэ: 900,000₮-өөс эхэлнэ
Аяллын төрөлАдал явдалт аялал
Аялах хугацаа7 өдөр / 6 шөнө
Боломжтой хугацаа6-9 сар
Аялах бүс нутагБаруун аймгууд
Үзэх газруудАлтай Таван Богд, Бага Түргэний хүрхрээ, Хотон Хурган нуур, Цагаан гол
Аяллын хөтөлбөрАяллын мэдээАяллын үнэСанал, сэтгэгдэл өгөх

1 өдөр: Баян-Өлгий – Алтай Таван Богд уул
Бидний аялал Өлгий хотын Казах үндэстний гэрт өглөөний цайгаа уугаад Алтай Таван Богд уулын зүг аялал эхэлнэ. Аяллын замд Сагсай сумаар дайраад Казах бүргэдчин айлд зочилно. Казах айлын ахуй амьдралтай танилцаж, бүргэдчинтэй хамт зургаа даруулна. Замдаа Түрэгийн үеийн Битүгийн хүн чулуунууд үзээд Цэнгэл сумаар дайрч, Ховд голын эрэгт өдрийн хоол иднэ. Тэндээс цааш хөдлөөд замдаа Сүүн голоор дайраад Алтай Таван Богдын уулын бэлд майханд хоноглоно. /Хоол: өглөө, өдөр, орой/

2 өдөр: Алтай Таван Богд уул – Потанины мөсөн гол
Энэ өдөр бид өглөөний цайгаа уугаад төрийн тахилгат Ерөнхийлөгчийн овоо руу чиглэн явна. Тэндээс цааш явган Потанинын мөсөн голыг явж үзнэ. Потанины мөсөн гол нь 14 орчим км урттай. Алтай Таван Богд уул нь Монгол орны дээвэр гэгддэг бөгөөд Хүйтэн, Найрамдал, Бүргэд, Малчин, Өлгий, Цагаан Суварга гэсэн 6 оргилтой. Оройн хоолоо идээд уулчдын байрладаг Ойгорын эх-д майханд хоноглоно. /Хоол: өглөө, өдөр, орой/
3 өдөр: Алтай Таван Богд уулын Малчин оргил д.т.д 4050м
Энэ өдөр бид Алтай Таван Богд уулын Малчин оргил руу авирхаар алхана. Энэхүү оргил нь Монгол Улс ба Оросын Холбооны Улсын хилийн зааг дээр оршдог далайн түвшнээс дээш 4050м өргөгдсөн уул юм. Энэ оргил нь Алтай Таван Богдын таван оргилоос цорын ганц тусгай хэрэглэлгүйгээр авиралт хийж болох уул юм. Оройн хоолоо идээд уулчдын байрладаг Бэйс кэмп-д майханд хоноглоно. /Хоол: өглөө, өдөр, орой/
4 өдөр: Хотон, Хурган нуур
Бидний дараагийн зорин очих газар бол байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хотон, Хурган нуур юм. Аяллын замд бид Шивээтийн хадны зураг үзэж сонирхоод, цааш явсаар Шампан нуураар дайраад цэнгэг уст Хотон, Хурган нууран дээр ирнэ. Битүү ой модоор хучигдсан ганц аралтай, цэнгэг уст Хотон нуур нь Хурган нууртай богино хоолойгоор холбогдох бөгөөд энэ хоёр нуур Ховд голыг тэгтгэдэг. Хээрийн амттай оройн хоол идэнгээ нуурын эрэгт нар жаргахыг харж сууна. /Хоол: өглөө, өдөр, орой/
5 өдөр: Бага Түргэний хүрхрээ
Энэ өдөр бид Хотон, Хурган нуурын хөндийн Бага түргэнийн хавцалд орших Бага түргэний хүрхрээ руу явна. Уг хүрхрээ нь 15 метр өндөр мөнх цаст уулсаас эх авч урсаж байгалийн үзэсгэлэнт гайхамшигийг цогцлоосон онгон зэрлэг байгаль дунд оршдогоороо онцлог юм. Эл өдөр нуурын эрэгт түүдэг гал асааж аяллын дурсамжаа ярилцан үдшийг хамтдаа өнгөрүүлнэ. Майханд хоноглоно. /Хоол: өглөө, өдөр, орой/

6 өдөр: Өлгий хотын аялал
Цэнгэл сумаас Өлгий хотод ирээд хотын аялал хийнэ. Аймгийн музей, гар урлалын дэлгүүр болон захаар орж сонирхоно. Казах үндэстний гэрт уламжлалт оройн хоол идэж, казах гэр бүл бидэнд мини концерт тоглож үзүүлнэ. Орой казах гэрт хононо. /Хоол: өглөө, өдөр, орой/

Байр - Тус аяллын ихэнх хэсэгт та майханд байрлах тул өөрийн тохирсон чийгний хамгаалалттай гудас, дэвсгэр зэргийг бэлдэнэ. Аяллын явцад 2 шөнө гейст хаус-д казах гэрт хононо. 

Хоол - Аяллын туршид хөтөлбөрт заагдсан хоолоор хангаж явах ба өдөр идэх хоолоо өглөөн хоолон дээрээ бэлдээд явна.  Голчлон аяллын явцад таарсан хурдан муудахааргүй, өег, амттай хоолоор үйлчилнэ. Хоолны дийлэнх нь хонины махнаас бүрддэг. Аяллын явцад та нүүдэлчин айлд зочлохдоо уламжлалт цагаан идээгээ ууж, амтлах боломжтой (цагаан хоолтон) байвал бидэнд мэдэгдээрэй. 

Тээвэр - Бид энэ аяллаар орон нутгийн Оросын Фургон машинаар аялалд явна. Аялагчдын тооноос шалтгаалан аяллын маршрутын замын нөхцөл байдлаас шалтгаалан унаагаа сонгодог байгаа. Бид өдөрт 150-300 км зам туулах болно. Гэхдээ энэ нь замаас хамаарна. 

Нэг хүнд ногдох АЯЛЛЫН ҮНЭ

  • 5-6 ХҮН 1`200`000₮
  • 7-16 ХҮН 1`000`000₮
  • 17-20 ХҮН 900`000₮

Хөнгөлөлт

  • 25 хүн тутамд нэг хүн үнэгүй

Аяллын үнэнд багтсан үйлчилгээ:

  • Казах гэрт 2 хоног
  • Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамж
  • Аяллын хөтөлбөрт орсон үзвэрийн тасалбарууд
  • Тээвэр (жолоочийн хөлс, шатахууны хөлс, замын хураамж)
  • Хөтөлбөрт тусгагдсан хоол (өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)
  • Хөтөч
  • Тогооч

Аяллын үнэнд багтаагүй үйлчилгээ:

  • Улаанбаатар – Баян-Өлгий, Баян-Өлгий - Улаанбаатар ирж буцах зардал
  • Майхан
  • Хувийн хэрэглээ (аяны хөнжил, гар чийдэн, дулаан хувцас, аяга халбага, аяны гудас, аяны үүргэвч, гутал /нөөц гутал 1ш/, оймс /4-6ш/, таяг, хувийн эмийн сан, хувийн ахуйн хэрэглэл, бусад шаардлагатай хувийн зүйлс, иргэний үнэмлэх эсвэл хугацаа дуусаагүй гадаад паспорт)
  • Дотоодын аяллын даатгал
  • Нэмэлт үйлчилгээ (бусад)
  • Согтуурах ундааны зүйлс, амттан