Аялал захиалах

Тэрхийн цагаан нуур

Тэрхийн цагаан нуурад үзэх газрууд

Тэрхийн Цагаан нуур нь Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур. Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ.
Цэнгэг устай, 16 километр урт, хамгийн өргөн хэсгээрээ 6 километр, талбай нь 61 хавтгай дөрвөлжин километр, гүн нь 20 метр, далайн төвшнөөс дээш 2060 метрт оршдог. Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм. Харин ганц гол эх аван гадагш урсдаг нь Суман гол бөгөөд цааш 50 километр урсаад Чулуутын голд цутгана. Нуурын голд жижиг арал оршиж шувууд үүрээ засаж өндөглөнө.

Улаанбаатар хотоос 660 орчим км-т орших тус нуур хүрэх замын ихэнх буюу 640 орчим км нь хатуу хучилттай зам.

Галт уулын гаралтай тул нуурын ёроол тэгш бус тул усанд шумбахдаа болгоомжтой орохгүй бол хөл гараа зүсэж гэмтээх эрсдэлтэй.

Тэрхийн цагаан нуурад бидний санал болгож буй аяллууд:



Аяллын мэдээлэл олдсонгүй


Бүх аяллыг харах