Булган уул нь Архангай аймгийн Цэцэрлэг хотын хойморт орших бөгөөд байгалийн үзэсгэлэнт байдлыг нь харгалзан 1965 оноос хамгаалалтанд авч улмаар 1996 он Байгалийн Дурсгалт Газар болгосон. Булган уул ой мод, хадлан бэлчээрийн ургамалаар нэн баялаг тул тус орны ой хөвч, ойт хээрийн бүсэд тохиолддог ургамлын ихэнх зүйл ургана. Энд гүзээлзгэнэ, хад тошлой, самар, таван салаа, тарваган шийр, сөд, царван, алтан гагнуур, бамбай, ганга, нохойн хошуу, гишүүнэ, хунчир, зэрэг эмийн ургамал ургана. Мөн цагаан төмс, мэхээр, бүүргэнэ, гонид зэрэг хүнсэнд хэрэглэгддэг ургамалтай. Булган ууланд Хангайн бусад нутгийн нэгэн адил хар мод, хуш зэрэг шилмүүст мод хус улиас, улиангар, хайлаас зэрэг навчит мод байдаг. Буга, бор гөрөө, шилүүс, гахай, мануул, хэрэм, жирх, үен, солонго, үнэг, чоно, чандага, туулай, агнуурын шувуунаас хур, сойр, ятуу, хөтүү, жигүүртнээс харцага, бүргэд, ууль, шар шувуу, алаг шаазгай, хон хэрээ, тагтаа зэрэг ан амьтан, жигүүртэн шувуудтай.
Заяын гэгээний хүрээ
Булган уулын эрд энгэрт байрлах тус хийдийг 1696 онд барьж байгуулсан бөгөөд II-VI Заяын хутагтууд сууж байсан ба их хэлмэгдүүлэлтийн үед устаж нураалгүй үлдсэн цөөн шашны төвийн нэг. Өдгөө тус хийд музейн хэлбэрээр ашиглагдаж байна.